Өнгөрсөн 7 сард идэвхжиж дэлхий даяар олон мянган долларын хохирол учруулсан ransomware төрлийн WannyCry вирусын тархалтаар манай орны кибер аюулгүй байдлын нөхцөл байдал болоод кибер халдлагад хариу арга хэмжээ авч байгаа байдал тодхон харагдсан билээ. Юу харагдсан бэ гэвэл халдлага илэрсэнээс хойш 2 өдөрийн дараанаас зарим зөвлөмжүүд гарч эхэлсэн байдаг. Ер нь иймэрхүү олныг хамарсан кибер халдлага, дайралтуудын талаар CERT \computer emergency response team\ төвүүд нь бусад байгууллагуудаа нарийвчилсан мэдээллээр хангах, халдлагын эсрэг хариу арга хэмжээ авснаар болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах боломжийг бий болгох үүрэгтэй гэж ойлгодог. Гэвч манай орны хувьд энэхүү тогтолцоо тогтворжиж өгөхгүй өдий хүрлээ.
Олон улсын CERT төвүүдтэй хамтран ажилладаг монгол дахь дараах 2 байгууллага байдаг нь MonCIRT, MnCERT билээ. Гэвч олон жилийн үйл ажиллагааг нь ажиглаад дараах бодолууд төрсөн юм.
1. Тухайн байгууллагуудыг төрөөс санхүүгээр, бодлогоор дэмжихгүй байсаар л байна. \Манай төр чинь иргэдээ тагнаж чагнах зорилгоор ганцхан Finfisher програмийн худалдан авалтад 1 сая орчим доллар зарцуулдаг юм чинь иргэддээ кибер орчны туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангахад тодорхой санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсондоо уг нь.\
2. Тухайн байгууллагуудад байнгын ажлын байр, орон тоо байхгүй. MonCIRT, MnCERT төвүүдийн ажлыг ажлын завсар зайгаар хамт хийж буй хэсэг нөхөд байгааг байнгын ажлын байртай байгууллага болгох нь илүү үр дүнтэй гэж бодогдож байна.