Wednesday, December 12, 2012

Монголын Moncirt

Одоо үед Мэдээллийн Аюулгүй байдал гэж хүн бүр л ярьдаг болж. Дэлхийн улс орнуудын хувьд өөр өөрсдийн CIRT \Computer Incident Response Team\ гэх байгууллагатайгаа нягт хамтран ажилладаг ба тухайн байгууллагын хувьд Мэдээллийн Аюулгүй Байдлын талаар бүхий л шинэ мэдээ, мэдээллээр хангах, довтолгоо халдлагуудыг бүртгэж тайлан гаргах, анализ хийх гэх мэт чухал үүрэгтэй оролцдог байх юм.

Гэтэл Монгол Улсын хувьд CIRT гэх байгууллага байна уу? хэрэв байдаг бол юу хийж ямар мэдээ, мэдээллээр ард түмнийгээ хангаж, ямар заавар зөвлөгөө зөвлөмжүүд өгч байдгийг сонирхож үзэхээр вэб хуудсыг нь хайж олов.

Вэб хуудас нь http://www.moncirt.org.mn/ юм байна.
Ингээд вэбийн хуудас бүрийг нь үзэж хэр идэвхтэй ажилладгийг үзэв. Гэвч тухайн байгууллагын хувьд тийм ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй ба бичлэгүүдийн ихэнх нь хуучирсан байх юм. Харамсалтай санагдав.
Хамгийн идэвхтэй ажиллаж байх ёстой газар шүү дээ уг нь.

Гишүүнээр бүртгүүлэхэд төлбөр хэрэгтэй бололтой. Үнэхээр идэвхтэй үйл ажиллагаатай, шинэ мэдээллээр хангадаг, аюулгүй байдлын заавар зөвлөгөөнүүд өгдөг, халдлагуудыг тайлагнадаг бол энэ төлбөр бол бага л юм шиг санагдсан. Тийм биш бол энэ төлбөрийг хэн төлөхөв дээ.


Гэхдээ энд голчлон буруутгах гэсэнгүй л дээ. MonCIRT ийг санаачлаад эхлүүлсэн нь сайшаалтай шүү дээ. Мэдээж их цаг хугацаа бичиг цаасны ажил орсон биз. Хүмүүс эхэндээ мэдэхгүй, ойлгохгүй болохоор дэмжээгүй байж мэднэ. Гэвч одоо бол идэвхтэй үйл ажиллагаа явуулах цаг нь болсон шүү.
За ингээд удахгүй сайн ажиллах байх гэж найдаад амжилт хүсье.






2 comments:

  1. ene bguullagiin uil ajillagaag sain yavuulahiin tuld turiin bodlogo, sanhuujilt geh met neleen olon tom tom asuudal heregtei bgaa bh
    ehleed idevhitei uil ajillagaa yavuulj bsan bolovch todorhoi shaltgaanuudiin ulmas tur zavsarlagdsan yum shig bgaan
    esvel tsaaguura yumaa hiigeed yavj bga l bhdaa

    ReplyDelete
    Replies
    1. ER n bol ene baiguullagiig turuus demjeed yavah yostoi baih. Getel huviin heden hun l baih shig bna.

      Delete