Гадны аюул заналаас өөрсдийн сүлжээг хамгаална гэдэг сүлжээний админ, систем админууд, хамгаалалтын мэргэжилтэнүүдийн хувьд жинхэнэ толгойны өвчин.
Хэн ч билээ дээ нэг мундаг хакер нь "Хамгийн сайн хамгаалалт бол довтолж сурах" гэж хэлсэн байдаг, бодоод байсан энэ яг үнэн. Гол санаа бол яаж довтолдог арга техникийг мэдэхгүйгээр хамгаалалтыг сайн хийж чадахгүй л гэсэн үг. Тэхээр довтолж чаддаг нөхөрөөр л хамгаалалтаа хийлгэх нь дээр гэдэг нь тодорхой байна.
Үүнтэй утга нэг жишээнүүд авах гээд үзье.
Жишээ 1:
Тэртээ 13 дугаар зуунд Монгол цэргийн байгуулсан ялалтыг тоочоод барахгүй. Довтолгоо болгон нь ялалт болж байсан үе шүү дээ. Эсрэгээрээ хүн ам олонтой Алтан, Сүн, Хорезм, Орос Улсуудын хамгаалалт болгон нь ялагдал болж байв. Яагаад гээд асуусан чинь эдгээр улсууд хөөрхий олон янзын аргаар довтолж чаддаггүй байжээ. Яаж довтлохыг мэдэхгүй, таамаглахгүй юм чинь өөрсдийн мэддэг хэдэн хамгаалалтаа хийгээд л толгой дараалан дийлдсэн биз. Ядаж л харагдаад буцахад нь айчлаа гэж хойноос нь хөөгөөд дуусч байхав дээ.
Жишээ 2:
Ариа ондоо жишээ
Ямар нэг ISP ийн сүлжээний админ бүр хэрэглэгчдэдээ хурд сайтай, найдвартай интернет өгөхийг хүсдэг шүү дээ. Сүлжээний орчинд зөв тохиргоо хийсэн ч маш олон шалтгаанаар асуудал гарч л байдаг. Гол санаа бол тухайн админ хүн эцсийн хэрэглэгч болж холбогдож байж л хэрэглэгчийн санал гомдлыг ойлгох юм.
Энэ жишээ дээрхтэй тийм ч төстэй биш боловч довтлогчийн байрлалд сүлжээний админ байна гэж ойлгож болно. Сүлжээний админ хүн эцсийн хэрэглэгчийн талд маш олон талын туршилтуудыг хийж холбогдож үзсэний дараа л хэрэглэгч нь амар сайхандаа жаргана.
Жишээ 3:
Манай төр засгийн өндөрлөгүүд ард түмний амжиргаа дээшилж байна, эдийн засгийн үсрэхгүй хөгжил, нэг хүнд ноогдох ДНБ өссөн гээд л ярьдаг болжээ. Гэвч бодит байдал өөр гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Тэд яагаад тэгэж ярив гээд хархаар манай төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар маань довтлогчийн байрлалд буюу ард түмэн дотороо орж амьдрахгүй байгаагаас асуудлуудыг мэдэхгүй байх шиг. Цагдаагаар замаа засуулаад байхаар яаж түгжрэлийг мэдрэх билээ дээ. Нүүрс түлж гэрээ халаадаггүй болохоор яаж нүүрс хэрэглэлгүй, утаа гаргалгүй гэрээ халаах аргыг улс даяар нэвтрүүлэхэв дээ гээд яривал залхүү хүрэхээр юм бичих байх.
Хамгаалагчийн байрлалд байгаа ард түмнийг Довтлогч нар олон төрлийн арга хэрэглэж хөдөлгөх ёстой биз дээ. Гэтэл довтлогч нар маань олон төрлийн арга хэрэглэлгүй тэгэс хийгээд байсаар л байна.
Довтлогчийн байрлал буюу төрийн өндөрлөгүүд маань ард түмэнтэйгээ нэгэн ижил шугамд амьдрах нь асуудлыг илүү бодитой үр дүнтэй гаргаж ирж шийдвэрлэх байх л гэсэн санаа.
Жишээ 4:
Хойд Америкийн NBA лиг байдаг даа. Тоглогчдын байрлалыг хараад байхад илүү их довтолж оноо түүдэг нөхөдүүд нь ихэнхдээ хамгаалагчын байрлалд тоглодог байх юм. Jordan, Lebron, Wade, Melo гэх мэт. \За энэ ч оновчтой жишээ биш болчлоо\
За нэг мэдсэн бүр өөр сэдэврүү яавчлаа. Sorry
Хэ хэ. Сонирхолтой блог байна. Сүүлийн жишээ нь их хөгжилтэй юм аа хаха
ReplyDeletesonirholtoi niitlel bn bayarlalaa
ReplyDeletehehe, bayarlalaa
ReplyDelete