ТАНИЛЦУУЛГА
“Харуул занги” тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо
болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс
зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх,
олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд
хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
- Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн, зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх
- Мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ санаа, арга, авъяас чадвартаныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох замаар чадавхи бий болгох
- Мэдээлэл, холбооны технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ?
Мэдээллийн аюулгүй байдлын ур чадвар, мэдлэгээ сорих, олон нийтэд
танигдахыг хүсэж буй бүх хүнд нээлттэй. Оролцогчид багт харъяалагдах
ёстой. Баг нь ахлагчаас гадна нэг, нийт хоёр гишүүнтэй байна. Багийн
ахлагч нь баг, зохион байгуулагч, шүүгч нарын хоорондын бүх холбоог
хариуцаж, багаа удирдан зохион байгуулна.
ҮЕ, ДААЛГАВАР
Нийт 4 үетэй.
I. Эрвэл олно (Forensic)
II. Монголын нууц товчоо (Penetration)
III. Илд, бамбай (Defense)
IV. Оргил өөд (Incident Handling)
ХЭЗЭЭ, ХААНА?
Тэмцээний эхний үе нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны 18:00 цагаас 24-ны
02:00 цагийн хооронд ОНЛАЙНААР, дараагийн 3 үе нь 2013 оны 4 дүгээр
сарын 25-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Блү Скай цамхагийн
нэгдүгээр давхарын үзэсгэлэнгийн танхимд болно.
ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛ
Эхний шатнаас нийт 12 баг шалгарна.
2 дугаар шатнаас 4 баг шалгарч хагас шигшээд тоглох эрх авна.
Шагналт 4 байртай. Үүнд:
- Тэргүүн байр
- Дэд байр
- Гутгаар байр
- Тусгай байр
Батламж, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс олгоно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ
- КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР
- МОБИКОМ КОРПОРАЦИ
- ШУТИС-ЫН КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК, МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
Сурвалж: http://haruulzangi.mn
No comments:
Post a Comment