Tuesday, August 7, 2018

Авиралтын шинэ замууд

Хайрхан аялагч клубтэйгээ энэ жил хэд хэдэн шинэ зам гаргах оролдлого хийж тухай бүр нь амжилттай болж байсан тул Уулчдын өдрийг тохиолдуулан эдгээр замуудын талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. Ер нь Монголын уулууд тэдгээрт авирах замын зураглалуудын талаар нэгдсэн датабазтай болох цаг хэдийн болсон доо. Ууланд авиралтын замуудын талаар олон улсын хэдэн хэдэн ангилал байдгаас бидэнд хамгийн ойр нь Оросуудын хэрэглэдэг A, B, C, D, E, F ангиллууд билээ. 
Доорх замуудын хувьд явсан км, өндөр авалт, налуу гэх мэт ангилал хийхэд шаардлагатай мэдээллүүд дурьдагдаагүй болно.

Хөвсгөл аймаг, Урандөш хайрхан \2784м\

Уулын клубуудээс өмнө нь уг хайрханд авиралт хийж байсан талаар мэдээ, мэдээлэл ер байгаагүй тул зурагт үзүүлсэн 2 хамрыг дагаж авиралт хийсэн билээ. Сүүлийн огцом өгсүүр 200м орчим ба эхний хэсэгтээ сул нуранга чулуулгаас тогтдог тул болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь тэр чулуунууд байнга нурж байдгийг илтгэх жим үүсгэсэн байсан. Нэг л өдөр томоохон хэмжээний чулуун нуранга үүсэхээр харагдаж байсан. Огцом өгсүүр хүртэл ямар нэг саад багатай энгийн алхалт хийгээд очих боломжтой.