Хайрхан аялагч клубтэйгээ энэ жил хэд хэдэн шинэ зам гаргах оролдлого хийж тухай бүр нь амжилттай болж байсан тул Уулчдын өдрийг тохиолдуулан эдгээр замуудын талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. Ер нь Монголын уулууд тэдгээрт авирах замын зураглалуудын талаар нэгдсэн датабазтай болох цаг хэдийн болсон доо. Ууланд авиралтын замуудын талаар олон улсын хэдэн хэдэн ангилал байдгаас бидэнд хамгийн ойр нь Оросуудын хэрэглэдэг A, B, C, D, E, F ангиллууд билээ.
Доорх замуудын хувьд явсан км, өндөр авалт, налуу гэх мэт ангилал хийхэд шаардлагатай мэдээллүүд дурьдагдаагүй болно.
Уулын клубуудээс өмнө нь уг хайрханд авиралт хийж байсан талаар мэдээ,
мэдээлэл ер байгаагүй тул зурагт үзүүлсэн 2 хамрыг дагаж авиралт хийсэн
билээ. Сүүлийн огцом өгсүүр 200м орчим ба эхний хэсэгтээ сул нуранга
чулуулгаас тогтдог тул болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь тэр чулуунууд
байнга нурж байдгийг илтгэх жим үүсгэсэн байсан. Нэг л өдөр томоохон хэмжээний чулуун нуранга үүсэхээр харагдаж байсан. Огцом өгсүүр хүртэл
ямар нэг саад багатай энгийн алхалт хийгээд очих боломжтой.
Баянхонгор аймаг, Их богд хайрхан \3957м\, улиатайн ам.
Энэхүү хайрханы авиралтын талаар энд хангалттай дурьдсан тул нэмэлт хэдхэн тайлбар оруульяа. Бидний авирсан Улиатайн амаар өгсөж авиралт хийхэд улиралын хувьд намарын сүүл, хаварын эхэн үеүүд мөн өвөл боломжтой гэж санагдсан. Учир нь жалгийг дагасан цасан судлаар авиралт хийдэг ба энэ нь нуранга үүсэх нөхцөл бага байх үе юм. Цасгүй зуны улиралд авиралт хийх боломж ихээхэн бага. Учир нь жалгийн сүүлийн огцом өгсүүр хэсэг сул хадтай, хадан нуранга үүсгэх боломжтой их аюултай санагдсан. Хаднуудаас барьж тогтох боломжгүй, атгахад шууд бутарч унадаг.
Өвөрхангай аймаг, Бага богд хайрхан \3590м\, баруун ханхын ам.
Энэхүү замыг зөвхөн нутгийхан мэддэг байсан бололтой. Шинэ зам гаргалаа гээд авирч эхэлтэл жимтэй байв. Жим биднийг дагуулж явсаар бараг оргилд хүргэсэн дээ. Гэхдээ энэ замаар авирсан уулын клубуудын хувьд бид анхдагч байж бусад клубууддээ мэдээлэл хүргэх сайхан боломж олдсон билээ. Уг хайрханы авиралт ихэнхдээ 35 цаг, 24 цаг гэх мэт маш их цаг зарцуулан байж оргилд хүрдэг байлаа. Уулчид бидний хувьд бүх л замаар нь авирч үзэх хэрэгтэй гэж боддог юм. Энэхүү авиралтаас хойш биднээс зам асууж уг замаар авирсан 2 ч уулын клуб бий. Зөвхөн хайрханы оргилд хүрье гэсэн уулчид, алхагчдын хувьд энэ зам хүндрэл багатай оргилд хүргэх болно.
Bayarlalaa, saihan bichjee
ReplyDelete