Wednesday, March 5, 2014

Кибер гэмт хэрэг

Би өмнөх "Сүлжээний халдлага" постод амласан зүйлээ яагаад хэрэгжүүлэхгүй байгааг тайлбарлахаар шийдэв. Ойрын үед янз бүрийн blog дээр аль нэг компанийн сул талыг олсоноо бичсэн тохиолдол хэд хэд гарав. Жишээ нь: http://bilguunbicktivism.blogspot.com/.

Ийм тохиолдолд монголд ямар хууль тогтоомж барьж тухайн блог хөтлөгчтэй ойлголцдогийг судлаад үзэв. Гэтэл монголд мэдээлллийн аюулгүй байдлын багц хууль байхгүй боловч эрүүгийн хуульд хэд хэдэн заалтууд орсон байгааг хуваалцахаар шийдэв.


Google Cache серверүүдийг хардах уу? эсвэл итгэх үү?

Бид нэг үеээ бодвол Google -ийн youtube үйлчилгээг ашиглан кино, клип гэх мэт өөрийн дуртай бичлэгээ үзэх бусдад үзүүлэхэд удаан хүлэхээргүй болжээ. Үүнд мэдээж монголын интернет урсгал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа ч Google -ийн Google Cache серверүүд суурилуулагдсан нь давуу талыг бий болгож байна. 

Одоогоор Univision, Skymedia, Gemnet, Citinet, Mobinet гэсэн монголын ISP компаниудад тус бүр \хамгийн багадаа\ 4 ширхэг сервер байршуулан бидний өдөр тутам хэрэглэдэг youtube үйлчилгээний тодорхой хувийг эдгээр серверүүдээс шууд үзэж байгаа нь монголоос гадагшаа гарч буй интернет урсгал хэмнэгдэж бид өөр зүйлд зарцуулах интернет урсгалтай болж байгаа нь тодорхой. Хэмнэлт их байх тусам интернетийн хурд сайн байна гэдэг нь бидэнд хэрэгтэй үйлчилгээ гэдгийг харуулна, нэг талаар.