Wednesday, March 5, 2014

Кибер гэмт хэрэг

Би өмнөх "Сүлжээний халдлага" постод амласан зүйлээ яагаад хэрэгжүүлэхгүй байгааг тайлбарлахаар шийдэв. Ойрын үед янз бүрийн blog дээр аль нэг компанийн сул талыг олсоноо бичсэн тохиолдол хэд хэд гарав. Жишээ нь: http://bilguunbicktivism.blogspot.com/.

Ийм тохиолдолд монголд ямар хууль тогтоомж барьж тухайн блог хөтлөгчтэй ойлголцдогийг судлаад үзэв. Гэтэл монголд мэдээлллийн аюулгүй байдлын багц хууль байхгүй боловч эрүүгийн хуульд хэд хэдэн заалтууд орсон байгааг хуваалцахаар шийдэв.




Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэмээх 25-р бүлэг, 226-229-р зүйлд Цахим гэмт хэргийн зарим бүрэлдэхүүнийг хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Үүнийг хүснэгтээр илэрхийлбэл:
226-р зүйл. Компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
1
226.1. Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж (-ийг)
өөрчилсөн,  эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн (бол)
Санаатай (-гаар)
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (цаашид “ХХДХ” гэх)-г 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
226.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
Шунахайн сэдэлт
-
ХХДХ-г 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
3-5 жил хүртэл хугацаагаар хорих
227-р зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
2
227.1. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсан
-
Бага бус хэмжээний хохирол
ХХДХ-г 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
227.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн
Шунахайн сэдэлт
Их буюу онц их хэмжээний хохирол учирсан
ХХДХ-г 100-250   дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
2-5 жил хүртэл хугацаагаар хорих
228-р зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
3
228.1. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
Хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан
-
-
ХХДХ-г 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
5 жил хүртэл хугацаагаар хорих
229-р зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
4
229.1. компьютерийн мэдээлэл
Компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан
Зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилго
-
ХХДХ-г 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
100-200 цаг албадан ажил хийлгэх
1-3 сарын хугацаагаар баривчлах
229.2.
-
-
Их буюу онц их хэмжээний хохирол
ХХДХ-г 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сар
5 жил хүртэл хугацаагаар хорих

эх сурвалж: galbaatar

Эндээс харахад компьютер тоног төхөөрөмжрүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл гаргасан бол шийтгэл нь хүнд буухаар харагдаж байна.  Иймд аюулгүй байдал сонирхдог, оролдож буй бол шууд аль нэг систем, серверүүдрүү нэвтрэх оролдлого хийхээсээ илүү онолын мэдлэгээ сайжруулах, дотоод сүлжээндээ туршилтуудаа хийх нь зүйтэй санагдаж байна. Хэрэв аль нэг серверлүү нэвтэрсэн, нэвтэрсэн ул мөрөө арилгаж чадаагүйн улмаас шинжээчдэд илчлэгдсэн тохиолдолд дээрх хуулийн заалтуудаас тулгуулах нь тодорхой тул анхааралтай байна уу?

No comments:

Post a Comment