Wednesday, March 5, 2014

Google Cache серверүүдийг хардах уу? эсвэл итгэх үү?

Бид нэг үеээ бодвол Google -ийн youtube үйлчилгээг ашиглан кино, клип гэх мэт өөрийн дуртай бичлэгээ үзэх бусдад үзүүлэхэд удаан хүлэхээргүй болжээ. Үүнд мэдээж монголын интернет урсгал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа ч Google -ийн Google Cache серверүүд суурилуулагдсан нь давуу талыг бий болгож байна. 

Одоогоор Univision, Skymedia, Gemnet, Citinet, Mobinet гэсэн монголын ISP компаниудад тус бүр \хамгийн багадаа\ 4 ширхэг сервер байршуулан бидний өдөр тутам хэрэглэдэг youtube үйлчилгээний тодорхой хувийг эдгээр серверүүдээс шууд үзэж байгаа нь монголоос гадагшаа гарч буй интернет урсгал хэмнэгдэж бид өөр зүйлд зарцуулах интернет урсгалтай болж байгаа нь тодорхой. Хэмнэлт их байх тусам интернетийн хурд сайн байна гэдэг нь бидэнд хэрэгтэй үйлчилгээ гэдгийг харуулна, нэг талаар.
Нөгөө талаар аливаа зүйл сайнтай, муутай байдаг тул уг үйлчилгээний муу тал юу вэ гэдгийг олмоор санагдав.

Судлаад үзтэл монголд  байршиж буй эдгээр серверүүдийн бүхий л тохиргоо, хандах эрх зөвхөн google -ийн инженерүүдэд байдаг нь тодорхой болов. Энэ нь мэдээж хардлагыг төрүүлнэ. Дээр дурьдсан томоохон ISP компаниудын сүлжээнүүдэд байх эдгээр серверүүд зөвхөн youtube -ийн cache хийгээд байна уу эсвэл давхар тагнуулын зорилгоор мэдээлэл цуглуулаад байгаа эсэхийг шалгаж байж л хардлага байхгүй болно байх.


Саяхан АНУ -ын тагнуулын алба ХБНГУ -ын канцлер Ангела Меркелийн утсыг 10 гаран жил чагнасан тухай шуугиж байсан.
Иймд бид мэдээллээ хамгаалахын тулд яах вэ гэдэгээ бодмоор, шийдэл гархамаар л санагдаж байна. 

4 comments:

  1. Za tged tagnaj bgaa ni todorhoi boltsn, tur maani ym hiideggui ene talar chadaltai humuus manaid zundu bdag blq de tgd ted maani l anhaarchde

    ReplyDelete
  2. Cache serveruud oor deer n ih handalttai bichleguudiig erembelj oor deeree hadgalj tendees n hereglegchid vzeh baidlaar ajilladag bizde. Bi omno n cache server ISP deer zohion baiguulj bsn. Yarisnaas chin arai oor bdg sanagdah ym

    ReplyDelete
  3. Uur gedeg n uy bilee, ISP cache uud bol WCCP geed l bii l dee. Google cache iin huvid gol tuluv youtube d hereglegdej bui.

    ReplyDelete
  4. magadlalatai, manai deer bdag Google cache ees oir orchiniixoo xurshuud ruu chiglesen samnaltuud bainga yavdagt unexeer gaixsan. google baitlaa server deer malware tei baina gj bxgui. bainga l xyanaltandaa bailgadag da

    ReplyDelete