Wednesday, January 21, 2015

Мэдээллийн технологи хөдөө орон нутагт

Одоогоор Монгол улсын бүх аймгийн төв, 310 орчим сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон боловч түүгээр дамжин өнгөрч буй мэдээлэл өчүүхэн байх юм. Аймаг, сумууд өндөр хурдны интернет байхгүй, хоорондын холболт бүр ч байхгүй байгааг судалж үзэхээр шийдэв. Гэтэл дамжуулахын тариф гэх өндөр төлбөрөөс болоод хөдөө орон нутаг дахь мэдээлэл дамжуулалт бага хэмжээтэй байгаа юм байна.


Одоогоор орон нутгийн түрээсийн шугамын үйлчилгээг Micom, Gemnet, Mobinet, Skynetworks компаниуд үзүүлж байгааг вэб хуудаснаас үнийн судалгаа хийв. Mobinet -ийн хувьд вэб хуудаст нь үнийн санал байсангүй.

Gemnet -ын үнэ: 

Micom - ын үнэ:

Skynetworks -ын үнэ:

Жишээ нь: Эндээс харахад Улаанбаатараас Дарханы хооронд 10mbps хурд авахаар бол сарын 1950000 болохоор харагдаж байна. Бодолт: 240км гэж тооцов. Эхний 1 км 100 000.
Ийм байхад Ховд, Увс, Баян-Өлгий гэх хүйтэн газаруудад яаж DataCenter -тэй болох билээ дээ. Google, Facebook тэргүүтэй топ компаниуд DataCenter -үүдээ Америкийн хамгийн хүйтэн газар Аляск -д барьж байх жишээтэй.

Үүнийг яагаад төр засгаас олигтойхон судалгаа хийгээд шийдчихэж болдоггүй юм бол доо. Шийдэл нь амархан шүү дээ замтай л адил. Төрөөс аймаг, сумдыг холбосон зам бариулдаг, зам ашигласны төлбөр жолооч нараас авч, замын ашиглалт үйлчилгээний зардалыг төр хариуцаж байна. Замтай болсноор хөгжил илүү материаллаг талаараа хурдасч байгаа бол шилэн кабелиар мэдлэг, мэдээлэл дамжигдах тусам хөгжил илүү оюунлаг, улсын хөгжлийг хурдасгах талруугаа орох нь тодорхой баймаар. Шийдлийн хувьд шилэн кабелийн ашиглалт үйлчилгээг төрөөс хариуцаад шилэн кабелиа 100% ашиглаж, төлбөр багахан хэмжээтэйгээр авч мэдлэг мэдээллийг улс орон даяар түгээх хэрэгтэй шүү дээ.




Шилэн кабелийн үзүүр аль хэдийн орсон байхад жишээ нь яагаад Баян-Өлгий <--> Дорнод, Баян-Өлгий <--> Улаанбаатар, Улаанбаатар <--> Дорнод чиглэлд 10gb файл дамжуулж болохгүй байна вэ? 
Яагаад Булганы нэг мэдээллийн технологийн компани Улаанбаатар болон бусад аймгийн хэрэглэгчдэд файл хостингийн үйлчилгээ санал болгох хэмжээнд хүртэл ашиглахгүй байна вэ?

За тэгээд шинэ оны эхний постыг удахгүй биелэх байх гэж өөдрөгөөр найдаад дуусгаяа.






No comments:

Post a Comment