Өнгөрсөн 6 \june\ сард www.top500.org дээрх лист шинэчлэгджээ. Хятадууд сүүлийн хэдэн жилд суперкомпьютерийн өрсөлдөөнд эрчимтэй орсон ба одоо бүр дэлхийд тэргүүлэх хүчин чадал бүхий суперкомпьютерийг бүтээн түүнийгээ ашиглаж байна.
Ийм хүчин чадалтай суперкомпьютерийг бизнес интеллиженс буюу шинжилгээ, прогноз хийх, мэдээлэл боловсруулах, боловсруулсан мэдээлэлд визуализаци хийх зэрэгт ашиглавал хичнээн олон оновчтой шийдвэрүүд гаргах болоо. Өндөр хөгжилтэй орнууд суперкомпьютерийг зөвхөн шинжлэх ухаанд ашиглахаас гадна төр засгийн оновчтой шийдвэр гаргахад түлхүү ашиглаж байна. Аливаа шийдвэр гаргахаас өмнө түүний үр нөлөө, зөв, бурууг урьдчилан тооцоолохыг хичээдэг болжээ. Ийм шалгуураар гарсан аливаа шийдвэрүүд тухайн орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.
China: Tianhe-2 \одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчтэй компьютер\
Гэтэл монголд суперкомпьютер байна уу?
Цаг уурын хүрээлэнд Крэй гэх компьютер зөвхөн цаг ууртаа л ашиглагдаж буй.
Яагаад суперкомпьютерийг хөгжүүлэхгүй, ядаж ази тив дэх өрсөлдөөнд орохыг хүсэхгүй байна вэ? Үр нөлөө нь асар их шүү дээ. Одоогийн хөгжил удааширалтай, оновчтой шийдвэрүүд гаргаж чадахгүй байгаа энэ үед суперкомпьютерийг ашиглаж илт буруу шийдвэрүүд олон гаргахгүй байх боломжтой юм.
Жишээ№1: Ямаа хөтөлбөр гэж ямаанд мөнгө өгдөг шийдвэр гарч үр дүнд нь ямаа ихсэж бэлчээр муудсанаар төгссөн.
Жишээ №2: Алт хөтөлбөр гэж гарсан ба үр дүнд нь олон олон алтны нинжатай болж байгаль сүйдэх болов гэх мэт.
Дээрх хөтөлбөрүүдийг эхлүүлэхийн өмнө суперкомпьютерээр сайн тооцоолуулж бодит байдалтай харьцуулж өөрсдөө дахин тооцоолсон бол ариа илүү оновчтой шийдвэр гаргах боломжтой байсан биз. Иймд суперкомпьютер\cloud Монголд зайлшгүй хэрэгтэй гэдэг нь тодорхой байна. Шийдвэрээ гаргъяа, Хөгжилөө эрчимжүүльеэ.!!!
oshoo olon sonirholtoi medee huleej bn shu
ReplyDeleteСуперкомпьютер хэрэгтэй эсэх шийдвэрийг тооцоолуулмаар байна.хэхэ
ReplyDelete