Интернет үүсч хөгжсөнөөс хойш сүлжээнд холбогдсон компьютеруудад алсаас нэвтрэх, зөвшөөрөлгүй удирдах, нууц мэдээллийг ил болгох гэх мэт халдлага, оролдлогууд улам нарийссаар өдий хүрсэн ба дагаад хамгаалалтын арга техник хөгжсөөр л байна. Ёстой л нөгөө муур хулгана болж хөөцөлдсөөр буюу нэг нэсэг нь хамгаалах гэж оролдсоор нөгөө хэсэг нь хамгаалалтыг давах гэж зүтгэсээр. Энэ процесс тасралтгүй үргэлжлэх нь тодорхой. Хамгаалалтыг давахын тулд хакерууд Virus, Botnet, Spyware, Trojan гэх мэт маш олон төрлийн арга хэрэглэдэг. Эдгээрээс интернетийн орчинд хамгийн их тархсан, интернет урсгалын ихэнх хувийг эзэлдэг Botnet -ийн халдлагад өртсөн Зомби компьютерууд нь өнөөгийн сошиал сүлжээний Зомби гэж хэлж болохоор хэрэглэгчид хоорондоо ямар ялгаатай вэ гэсэн асуултад хариулт хайхыг хүссэн билээ.
Компьютерууд Зомби болох нь:
Хэрэглэгчид Зомби болох нь:
Botnet гэдэг нь 'robot' болон 'internet' гэсэн 2 үгнээс үүссэн зохиомол хэллэг юм. Хакерууд интернетийн орчин дахь компьютеруудыг удирдах, тодорхой тушаал биелүүлэхэд ашиглах зорилгоор хортой кодууд бичиж тарааснаар хамгаалалт султай компьютеруудад хортой кодууд нэвтэрч Зомби компьютерууд бий болсноор тушаал хүлээж эхэлдэг. Хамгийн чухал нь хэрэглэгчид өөрийн компьютер, серверүүдээ Зомби болж бусдын тушаалыг биелүүлж байгааг мэдэхгүйд байгаа юм. Хэдэн араваас хэдэн сая хүртэл компьютерийг эгнээндээ нэгтгэсэн botnet -ын сүлжээ бий болсноор тодорхой сервер, сүлжээ, имэйлыг ажиллагаагүй болгох, хэрэглэгчдийн талаарх мэдээлэл цуглуулах, хорлон сүйтгэх Ddos, Email spam зэрэг халдлага хийж эхэлдэг тул энэ төрлийн халдлага маш аюултайд тооцогддог. Энгийн хэрэглэгч өөрийн компьютерийг Зомби болсон эсэхийг мэдэх боломжгүй ба нилээд нарийн мэргэшсэн мэргэжилтэн шаардлагатай. Botnet -ээс хамгийн их хор хөнөөл учируулсан нь Zeus Bot ба хамгийн сүүлд идэвжсэн нь Mirai bot юм.
Эцэст нь Botnet -д өртөнө гэдэг нь нэг үгээр хэлэхэд өөрийн тань компьютер, гар утас доторх мэдээлэл бүхэлдээ аюулд орлоо гэж ойлгох боломжтой ба сүлжээн дэх хэрэглэгчидээ давхар эрсдэлд оруулж байдаг тул аюулгүй байдлын наад захын дүрэм, журамуудыг мөрдөх шаардлагатай байдаг. Жишээ нь: Үйлдэлийн системийн болоод антивирусын программ хангамжийн шинэчлэлтүүдийг байнга татаж суулгаж байх гэх мэт.
Манай орон Botnet -ын халдлагад өртөж Зомби болох таатай нөхцөлтэй ба одоо ч олон олон Зомби компьютерүүд тушаал хүлээн сүлжээнд байсаар байна. Яагаад Зомби компьютерууд олон болох таатай нөхцөлтэй байна вэ гэхээр. \Энэ талаар дараагийн сэдэвт дэлгэрэнгүй оруулна.\
Гудамжинд, автобусанд хаана ч явсан утасаа ширтсэн хүмүүс ихээр үзэгдэх боллоо. Нэг үгээр хэлэхэд орчноосоо тасарсан тэдгээр хүмүүс facebook -ын like, comment хүлээх, twitter -ын дагагчдын тоогоо шалгасаар байх гэх мэт гар утас, компьютерийн дэлгэцээ нүд салгалгүй харах нөхцөлтэй нүүр тулжээ.
Ямар хэрэглэгчдийг Зомби гэж нэрлэх вэ гэхээр ерөөсөө тодорхой. Сошиалаар явж буй мэдээллүүдэд шууд үнэмших буюу өөрийн гэсэн цензургүй хандах. Энэ нь botnet -ын Зомби болсон компьютерууд үг дуугүй тушаал биелүүлдэгтэй ижил юм.
Жишээ нь: Facebook -д Бурзай гэсэн хуудаст орж сонирхлоо. Дараах зургийг нийтэлсэн ба share, comment, like дараад бурзайгаарай гэжээ. Гэтэл итгэмээргүй зүйл болж хэдэн мянган like, share хийгдсэн байгаа нь харагдаж байна. Эндээс харахад хэрэглэгчдийн Зомби -г бий болгоход хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн тушаалуудыг өгөхөд тушаал биелүүлэгчид монголд лав хангалттай олдохнээ.
Төгсгөлд нь ямар нэг зүйлд хэт донтох нь өөрийгөө удирдах чадваргүй буюу Зомби шинжийг бий болгож байгааг доорх бичлэгүүдээс үзэх боломжтой ба энэ нь botnet -ын Зомби компьютеруудаас ялгагдах зүйлгүй юм гэж дүгнэхэд хүргэлээ.
Анимэйшн -д донтох:
Pokemon Go тоглоомонд донтох:
Сошиал сүлжээнд донтох:
No comments:
Post a Comment