Жилд 2 удаа шинэчлэлт хийдэг Top 500 суперкомпьютерийн энэ оны 6 сарын жагсаалт шинэчлэгджээ. Хэдхэн жилийн өмнө Top 10 суперкомпьютерын 7 нь Америкаас шалгардаг байв. Гэтэл одоо байдал өөрчлөгдөж жагсаалтын эхний хоёр байранд Хятадын суперкомпьютерууд хол тасархай үзүүлэлтээр тэргүүлсэн байх юм. Хятадын сүүлийн 20 жилийн хурдацтай хөгжилд суперкомпьютерийн нөлөө асар их байсан нь дамжиггүй. Тэд эдийн засгийн хөгжлийн загварууд, технологийн туршилтуудыг өндөр хүчин чадал бүхий суперкомпьютеруудад урьдчилан тооцоолол хийж түүндээ тулгуурлан оновчтой шийдэл, шийдвэрүүд гаргаснаар хөгжилөө хурдасгаж чадсан нь маргаангүй.
Манай орны хувьд суперкомпьютерийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийхгүй бэлэн технологи худалдан авч ашигласаар өдий хүрлээ. Ядаж л Ази тив дэх суперкомпьютерийн өрсөлдөөнд яагаад орж болдоггүй вэ?
Манай оронд яагаад нэг ч болтугай технологи судалгааны төв байдаггүй вэ? гэх мэт асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.
Дэлхийд тэргүүлж байгаа Top 10 суперкомпьютерийн жагсаалт:
Хөгжингүй орнуудад технологийн болоод анагаахын чиглэлийн судалгааны төвүүдэд чадварлаг эрдэмтэд, судлаачид ажиллаж шинэ шинэ нээлтүүд, боломжуудыг гаргаж ирснээр тухайн улсдаа болоод дэлхийн хөгжилд хувь нэмэрээ оруулсаар байдаг. \Жишээ нь: Minnesota Supercomputing Institute, SANS\ Гэтэл манай орны хувьд зөвхөн хэрэглэгч орон байсаар өдий хүрлээ. Цаашид ч энэ чигээрээ байх уу?
Миний хувьд бол аливаа улсад технологийн чиглэлээр дараах 2 судалгааны төв зайлшгүй байх ёстой гэж үздэг.
1. Кибер аюулгүй байдлын судалгааны төв.
2. Үүлэн тооцоолол буюу Өндөр хүчин чадалын компьютерийн судалгааны төвүүдийг үүсгэж хөгжүүлбэл бидний хөгжил хурдсах нь дамжиггүй. Ядаж л буруу шийдвэрүүд олныг гаргахгүйн тулд суперкомпьютерт мэдээлэл боловсруулах, визуализаци хийснээр алдаа дутагдлаа эрт илрүүлэх гэм мэт давуу талуудыг бий болгох боломжтой.
Одоогоор дэлхий дээрх хамгийн өндөр хүчин чадалтай суперкомпьютер
Sunway TaihuLight:
Sunway TaihuLight:
Гадны улс орнуудад технологийн хөгжил ингэж явагдаж байхад манай орны хувьд байдал хэдэн жилийн өмнөх шигээ л байна. Өдөр тутмын амьдралд дараах зүйлс байсаар л.
1. Саяхан болж өнгөрсөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр юу байв гэдэгийг харах гэсээр байтал бие биеэ муулсаар дууссан. Уг нь мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх байх гэж бодсон боловч биесээ аль нь илүү муулах вэ гэдэгээрээ л өрсөлдлөө. Сурталчилгааг хараад эдгээр хүмүүс яагаад нэр дэвшсэнийг ойлгоогүй.
2. Телевиз үзэх, сошиал сайтуудруу хандахад ихэнхдээ дуулсан, хошигносон, шүлэглэсэн хүмүүс олон болсоор, гэх мэт дурьдаад байвал цаашид олон олон технологийн хөгжилд ямарч үүрэггүй зүйлс хөвөрнө.
Манай оронд дараах технологийн чиглэлийн улардаан тэмцээнүүд болдог ба эдгээрийг улам хөгжүүлж төрөл зүйлийг нь олон болгоосой гэж хүсч байна.
1. Залуу зохион бүтээгч. \дэлгэрэнгүйг эндээс\, \Ихэнхдээ механикийн шийдэлүүд.\
2. Харуул занги. \дэлгэрэнгүйг эндээс\, \Кибер аюулгүй байдал\
3. ABU Robocon. \дэлгэрэнгүйг эндээс\ , \Механикийн болоод програмчлалын шийдэлүүд\ гэх мэт тэмцээн уралдаан болдог боловч Залуу зохион бүтээгчээс бусадыг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй байх жишээтэй. Гэтэл урлагийн, дууны, шүлгийн тэмцээнүүдийг хүн бүр үздэг шүү дээ, тэдэнтэй ижил төвшинд хүрсэн технологийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг, түүнийг нь ойлгож шимтэн үздэг үзэгчидтэй болсон цагт л бид хөгжих байх.
Эцэст нь бид эхний алхам болгож Ази тив дэх суперкомпьютерийн өрсөлдөөнд орохгүй юм уу?
Эцэст нь бид эхний алхам болгож Ази тив дэх суперкомпьютерийн өрсөлдөөнд орохгүй юм уу?
ABU Robocon-г бүр бодлогоор дэмжихгүй бол ерөөсөө хөгжихгүй байгаа. Мөн электроникийн чиглэлээр нано технологийн судалгаа хөгжүүлэлтийн төвүүдийг бий болгож хөгжүүлмээр байгаа юм.
ReplyDelete