Одоогоос 10 орчим жилийн өмнө надад нэг эмэгтэй хүнийг аврах завшаан тохиосон билээ. Тэр гэхдээ бас эрсдэлтэй алхам байсан ч байж мэднэ.
Ямартай ч товчхон тайлбарлая.
Дээр хэлсэнчлэн 10 –аад жилийн
өмнө ажлаа тараад ажлын газрын хүмүүстэйгээ оройн уулзалтанд орчихоод 23 цагийн үед тарсан ба гэр ойрхон байсан
тул ганцаараа салж алхаад явж байлаа. Тухайн үед ид хүйтэн буюу өвөл 1 сар
байв. Би байрнуудын дундуур алхаж байтал гудамжинд нэг эмэгтэй хэвтэж
байв. Ойртоод очтол архи нилээд
үнэртсэн амьсгаатай ба чичэрч даарсан байдалтай байсан тул шууд өргөөд ойр орчмыг харвал 100м орчмын зайд 10 жилийн
сургууль хамгийн ойрхон харагдав.
Ойртоод очтол хашаатай байж таарав, аргай гэж хашаа давуулж сургуульд оруултал
ашгүй жижүүр ах байж байна. Жижүүр ахад болсон явдлыг хэлээд нэгэнт
дулаан газар оруулсан тул 102, 103 дуудчихаад регистрийн дугаар, өөрийн нэрийг сургуулийн жижүүр ахад
үлдээчихээд явсан.
Хэсэг хугацааны дараа \3 сарын дараа\ тэр явдлыг бүр мартаад байж байтал гэрт хоёр цагдаа ирснээ, "Энхбат гэдэг хүн мөн үү?","Та 3 сарын өмнөх нэг эмэгтэйг санаж байна уу” л гэж байна шүү. Би ч гайхаад дотороо хүн андуураагүй байгаа гэх мэт зөндөө л бодол эргэлдэж билээ. Гэнэт санаад нээрээ тийм л гэлээ. Тэгсэн цагдаа нар "Та хүний амь аварсан байна" гэж баярлуулж билээ. Цагдаа хэлэхдээ, тэр эмэгтэй сэргэсэн ч гар, хөлийн зарим хуруунууд хөлдсөн тул тайруулсан гэхэд жоохон урамгүй л байлаа. Тухайн шөнө тэр эмэгтэй нэг залуутай уулзсан ба хамт архи ууж хэсэг сууж залууг эмэгтэйг архиар шахаж эхэлсэн ба уухгүй гэхэд зодчихоод хаяад явсан болж таарав. Мөн хүчиндүүлсэн байж ч магадгүй гэж хэлсэн юм. Ингээд мэдүүлэгээ өгч дуусгаад цагдаа нарыг явуулсан даа.
Цагдаа хэлэхдээ тэр эмэгтэй хэрэв үхсэн бол та том асуудалд орох магадлалтай байсан шүү л гэж байна. Гэхдээ хүн хөлдөж үхэх гэж байхад яагаад ч орхиод явж чадаагүй дээ. Дахиад хэдэн минут байсан бол тэр эмэгтэйд бүр ч олон асуудал үүсэх байсан биз.
Ямартай ч хэн нэгэнд туслах нь тийм ч муу зүйл биш шүү.
No comments:
Post a Comment