Сэрэмжлүүлэх үүднээс нэг туршилт хийснээ хуваалцахаар шийдлээ. \дэлгэрэнгүй биш\
Манайхан үнэгүй юманд нугасгүй гэдэг шүү дээ. Гэхдээ үнэгүй юм болгон байгаа шигээ биш гэдэг нь тодорхой. Энэхүү туршилтаар өөрийн компьютерийг пассвортгүй Wifi \hotspot\ цацагч болгосон ба холбогдсон хэрэглэгчдийн Yahoo, Facebook, Gmail, Twitter -ийн зөвхөн вэб хандалтын пассвортуудыг цуглуулах зорилготой байв. Үүнд олон янзын арга байж болох боловч жишээ болгож доорх энгийн аргыг зөвхөн Yahoo вэбд хэрэглэв.
Дараах зүйлсийг бэлтгэв.
Интернет, dbi өндөртэй Wifi Antenna\доорх антенна ашиглав\, \Wifi SSID - Office\
1 pc + 1 virtual сервер гэх мэт.
1pc ip address - 10.10.10.1
1 virtual server ip address - 10.10.10.2
10.10.10.2 Virtual серверт дараах үйлчилгээнүүд суулгаж, тохируулж бэлтгэв.
DHCP -ээр дараах ip хаягын broadcast илгээж байна.
Ip range - 10.10.10.0/24, DNS server - 10.10.10.2, Default gateway - 10.10.10.1
DNS серверийг ажиллуулна.
www.yahoo.com бол 10.10.10.1 хаягт хүчээр хандах тохируулга хийж орхив.
10.10.10.1 компьютерт дараах үйлчилгээнүүдийг ажиллуулав.
www.yahoo.com вэб хуудасийг clone аргаар хуулбарлаж скрипт ажиллуулан орхив. Одоо ингээд манай пассвортгүй утасгүй сүлжээнд хэрэглэгч холбогдохыг хүлээх үлдлээ.
Сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн интернет хэвийн байх боловч вэбээр yahoo.com руу хандалт хийх үед хэрэглэгчийн нэр, пассворт нь миний 10.10.10.1 компьютерт хадгалагдан үлдэх юм.
Дээрх болон бусад олон төрлийн аргаар yahoo, facebook, twitter, gmail гэх мэт вэбүүдийн пассвортуудаа алдах эрсдэлтэй тул сэрэмжлүүлэх үүднээс энэхүү жишээг орууллаа.
Хэрэв хаа нэгтээ пассвортгүй утасгүй сүлжээнд холбогдох шаардлага гарвал хувийн мэдээллээ алдаж болох үйлчилгээнүүдээ ашиглахгүй байх нь эрсдлээс сэргийлэх юм.
No comments:
Post a Comment