Сайн байцгаана уу?
Ууланд авиралтын талаарх 2 дахь нийтлэлээ та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү авиралтын түүх маань өмнөх нийтлэлд дурьдагдсан Их богд хайрханд 3 жил дарааллан авирсантай яг ижил 3 жил үргэлжилсны эцэст биелсэн юм.
Миний хувьд анх 2016 оны 3 сард сүүлийн хэдэн жил дарааллан зохиогдож байгаа Хөвсгөл далайн мөсний баярыг давхцуулан Хайрхан Аялагч Клубын \цаашид ХАК\ 4 гишүүнтэй багийг бүрдүүлж Ханх суманд сүндэрлэх Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3490м\ өвлийн авиралт хийсэн билээ. Өвөл Ханх сум хүртэл зөвхөн Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явах шаардлагатай болдог. Бидний хувьд нутгийн жолоочоос зам сайн асуусны хүчинд Ханх сум хүртэл саад багатай ч ихээхэн айдастай бүтэн өдрийг зарцуулсаныг нуух юун. Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явж байхад далайн баруун эргийн өндөр уулс үзэсгэлэнтэй харагдаад болдоггүй. Тэр сайхан хайрханууд дунд баруун эргийн гол хавьцаа онцгой содон хэлбэртэй тэгш оройтой Урандөш хайрхан сэтгэлд хоногшон үлдсэн тул аль хэдийн дахин ирж тус хайрханд авиралт хийе гэсэн бодол тээсээр авиралтаа дуусгаж гэрийн зүг хөдөлсөн юм.
Урандөш хайрхан \2016.03.02\
Авиралтаас ирээд хотод байхад дахин нэг бодол төрсөн нь зун цагт Хөвсгөл далайг нар зөв бүтэн тойрохдоо Хорьдол Сарьдагийн нурууны үзэсгэлэнт Дэлгэрхаан \3090м\, Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3491м\ нэг аялалаар авирч үзье гэсэн бодол байлаа. Одоог хүртэл нэг удаагийн аялалаар энэхүү 2 хайрханд авиралт хийсэн тохиолдол байхгүй хэвээр. Ийнхүү дээрх зорилгуудын хүрээнд эхний авиралтаа 2016 онд эхлүүлж амжилт багатай байсан тул 2017 онд дахин оролдлого хийж зам судалж, 2018 онд сүүлчийн оролдлогоор зорилгоо биелүүлж билээ. Ингээд та бүхэндээ зориулж 3 жил дарааллан авирсан талаарх товч тэмдэглэлийг жил тус бүрийн тайлбарын хамт сийрүүлэн бичих гэж хичээлээ.
Авиралт 1: \2016.07.08 - 2016.07.15\
ХАК -ын 12 гишүүн 4 хүүхэдтэй багийг бүрдүүлэн нэг Жийп, нэг Пургон хөлөглөн Хөвсгөл аймгийн зүг хөдөллөө. Авиралтын төлөвлөгөөний хувьд Дэлгэрхаан, Мөнх Сарьдагт авирахдаа Хөвсгөл далайг нар зөв тойрох байв. Биднийг Хөвсгөлд очиход ойрын хэдэн жил ороогүй бороо, ус ихтэй олон жил урсаагүй голын сайрууд бүгд усаар дүүрсэн байсан нь бага зэргийн айдсыг мэдрүүлж байсан ч авиралт хийхээр шийдэн Улаан Уул сумруу хөдөлсөн ч хүрч чадалгүй замдаа хоноглов. Учир нь Улаан Уул суманд хүрэхийн өмнөх голын сайрууд усаар дүүрч машин гарах боломж олгосонгүй. Дараа өдрийн үдээс өмнө сайруудын ус бага зэрэг татарсанд бид Улаан Уул сум хүрч Тусгай хамгаалалтын газраас \цаашид ТХГ\ авиралт хийх зөвшөөрөл хүсэхэд байгалийн гамшигт үзэгдэл болж байна гэсэн шалтгааны улмаас бидэнд авиралт хийх зөвшөөрөл олгосонгүй. Хүнд хэцүү, хол замыг туулж зорин ирсэн бидэнд буцна гэдэг харамсалтай ч цааш явах боломж үнэндээ байхгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл болж байгааг харгалзан үзээд шууд буцаж Хатгал сумаар дайрч нуурын зүүн эргээр аялан явсаар Ханх сум хүрч Хилийн цэрэгт бүртгүүлээд 2016.07.11 -ны өдөр багаараа Мөнх Сарьдаг хайрханд амжилттай авирсан билээ. Мөнх Сарьдагт авиралт хийхэд ямаг нэг саад бэрхшээл гаралгүй хайрхан биднийг сайхан хүлээж авсан даа. Хайрханы орой дээрээс Монгол, Оросын нутаг сэтгэл татам харагдаж, байгалийн гоо үзэсгэлэнг бишрээд баршгүй байлаа. Ингээд бид буцаж нуурын зүүн эргээр аялан явахдаа дахин 2 хоног саатаж улаан номонд орсон Монгол Бөлбөө буюу Бадамлянхуа цэцгийн зураг авах завшаан олдсонд бүгд баяртай байлаа.
Энэ удаагийн аялалаар Дэлгэрхаанд авиралт хийх, Хөвсгөл далайг нар зөв тойрох гэсэн оролдлогууд маань бүтэлгүйтсэнд дурамжхан байсан ч дараагийн удаа ирэхэд хангалттай олон чухал мэдээлэл цуглуулсандаа тайвчирч аялалаа өндөрлүүлж билээ.
2016 оны аялалын маршрут:
Дэлгэрхаан хайрханы барааг хараад буцахын өмнө бүтэн багаараа: \2016.07.10\
Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт багаараа: \2016.07.12\
Монгол Бөлбөө буюу Бадамлянхуа цэцгийн зураг авах боломж олдов:
Монгол Бөлбөө буюу Бадамлянхуа цэцгийн талаарх нийтлэлийг дэлгэрэнгүй эндээс үзээрэй.
Авиралт 2: \2017.07.08 - 2017.07.16\
ХАК -ын 18 гишүүн 4 хүүхдийг 4 машины хамт бүрдүүлэн өмнө жил зөвшөөрөл өгөөгүй Хорьдол Сарьдагийн нурууны Дэлгэрхаан болон Урандөш хайрхануудад авиралт хийхээр 2017.07.08 -ны 09:00 цагт Улаанбаатар хотоос хөдлөв. Хотоос гараад дөнгөж 100км яваад байтал нэг машин маань эвдэрч бид засах гэж оролдсон боловч бүтэлгүйтсээр нар жаргахтай золгов. Эвдрэлийн хувьд том гэмтэл байх магадлалтай тул хотоос дахин нэг машин дуудаж машин эвдэрсэн газраа буюу хотоос 100км зайтай газар хоноглоход туйлын хүнд байлаа. Өглөө эрт дуудсан машин болон чирэх машинууд ирсэн тул эвдэрсэн машинаа ачуулаад цааш явсаар гэгээ тасрахын үед Улаан Уул сумруу дөхөөд хоноглов. Өглөө яаралгүй босч цайлж аваад Улаан Уул сум хүрч ТХГ бүртгүүлээд Дэлгэрхаан хайрханы авиралтын цэг болох Ар босготын хавцалд ирсэнээр авиралтандаа бэлтгэж эртлэн унтаж амарцгаав. Үүрээр 03:00 цагт босч багаж техникүүд, хүнсээ бэлтгэж аваад авиралтаа эхлүүллээ. Дэлгэрхаан хайрханы авиралтын эхний шалгуур болох Ар босготын хавцалруу алхаж эхлэхэд чөмөг царцаам хүйтэн уулын голыг 20 орчим гаталдаг тул эхэндээ амаргүй ч сүүлдээ дасдаг даа. Авиралтын хувьд хүнд ангилалд орох ч бидэнд ямар нэг саад гаралгүй явсаар хүсээд байсан оргилдоо өглөөний 10:00 цагт багаараа зогсож байлаа.
Өмнө жил нь буцсан Дэлгэрхаан хайрханы оргилд багаараа хүрсэн нь: \2017.07.11\
Оргилоос бууж ирээд цааш Ренчинлхүмбэ, Цагааннуур сумдаар дайрч явахад тухайн 2 сумын наадамтай таарч 2 ч хурдан мориний уралдаан \нэг нь соёлон нас\ үзэж сонирхож явсаар дэлхийд уртаараа 5-т ордог Енисей мөрний эх Шишгэд голын эрэгт амарч хоноглов. Төлөвлөгөөний дагуу Урандөш хайрханы зүг хөдлөхийн өмнө замын байдлыг судлаад буцаж явалгүй Жиглэгийн даваа гэх бартаа саад ихтэй давааг давж Хөвсгөл нуурын баруун эрэгт хүрч болох юм гэсэн санал гаргахад бүгд дэмжсэнээр замдаа гарцгаав. Тухайн жил бороо хур багатай, хуурай мөн сайн машин, сайн жолооч нар байсан тул санаа зоволтгүй, ямар нэг хүндрэлгүй Жиглэгийн давааг давснаар Урандөш хайрханд авиралт хийхэд тохиромжтой газарт хүрч хоноглов. Өглөө эрт 06.00 цагт босч авиралтаа эхлүүлсэн ба Урандөш хайрханд өмнө нь авирч байсан талаар мэдээ, мэдээлэл байгаагүй тул сансрын зурагаа харж 2 ижил хамарын нэгийг сонгож өгссөөр байв. Гэтэл оргил дөхөөд ирэхийн цагт Говь-Алтай аймагт байдаг харандаа хаднуудтай төстэй боловч барих боломжгүй сул, огцом, өндөр хаднууд хүлээж байлаа. Зарим гишүүд дээшээ гарч олс тавьж огцом хэсгийг өнгөрснөөр 11:00 цагийн үед тэгш оройтой хайрханы оргилд бүтэн багаараа хүрлээ. Хайрханы орой дээрээс Хөвсгөл далай үнэхээр нүд баясгам харагдах ажээ. Оргилоос бууж ирээд үргэлжлүүлэн аялсаар Булган аймгийн Тэшиг сумын нутагт байх Харгал нуурт нэг өдөр амарч өнжөөд цааш хотын зүг хөдөлснөөр аялал маань өндөрлөсөн юм.
2017 оны аялалын маршрут:
Жиглэгийн давааг давж Урандөш хайрханы оргилд хүрсэн нь: \2017.07.13\
Хүнд хэцүү гэгддэг Ренчинлхүмбээс Хөвсгөл нуурын баруун эрэг хүрэхэд давдаг Жиглэгийн давааны талаар Land Cruiser Club -ын гишүүд давсан нийтлэлийг эндээс үзээрэй..
Энэхүү авиралтын талаар багийн гишүүн Г.Энхзаяа нийтлэл бичсэнийг эндээс үзээрэй.
Булган аймгийн Тэшиг сумын нутагт байх Харгал нуурын талаарх мэдээллийг эндээс үзээрэй.
Авиралт 3 2018.07.05 - 2018.07.15
ХАК -ын 16 хүний бүрэлдэхүүнтэй авиралтын багийг бүрдүүлэн 2 пургон хөлөглөн 3 жилийн зорилгоо гүйцээхээр 2018.07.05 -ны өглөөний 09:00 цагт UB Palace -ын зогсоол дээрээс хөдөлсөн билээ. Гэвч эхний барцад гарч дөнгөж Эрдэнэт хот ороод байтал нэг машинд маань томоохон эвдрэл гарч бүтэн өдөр саатаж бид зочид буудалд шөнийг өнгөрөөх болоод байтал шөнийн 02:00 цагийн үед 2 жолооч маань машинаа хэвийн болгосон гэсээр орж ирцгээв. Иймд бид хоног алдахгүйн тулд шөнийн 03:00 цагт багийн гишүүдээ босгож цааш хөдөлцгөөв. 2018.07.06 -нд шөнөжин, өдөржин явсаар оройны 12:00 цагт Улаан Уул сумын Ар босготын хавцалд хүрсэн байлаа. Миний хувьд багийн гишүүдээ Дэлгэрхаан хайрханы оргилд хүргэх боломж гаргахын тулд ирсэн даруйдаа шууд авиралтыг эхлүүллээ. Саргүй, бүрхэг шөнө байсан тул ямар ч баримжаа авах боломж байхгүй явсаар нар мандахтай зэрэгцэн Бор дэл хүрэв. Бор дэлээс цааш явсаар дараагийн хөтөл дээр гараад байтал дуу цахилгаантай аадар борооны үүл хажууханд ирсэн нь сэтгэл дотор айдас түрүүлж байлаа. Ингээд авиралтаа үргэлжлүүлэхдээ байнга нөгөө үүлийг ажиглаж явлаа. Учир нь манай багийн гишүүдийн хувьд өмнө нь ийм огцом хадтай хэсгээр өгсөж, бууж байсан туршлага багатай, бидний авирч байгаа огцом хаднууд бороонд норвол гулгаад тогтохгүй тул буухад маш хүндрэлтэй болж баг бүхэлдээ аюулд орохоор байлаа. Бид үүлээ ажиглан үргэлжлүүлэн авирсаар байтал оргил хүрэхэд 20м орчимын зай, 20 минутын хугацаа үлдээд байтал нөгөө үүл маань чиглэлээ өөрчилч бидэн дээр айлчлах нь тодорхой болсонд миний хувьд эрсдэл гаргахаас сэргийлж багийг бүхэлд нь шууд буулгасан билээ. Бидний буусан нь ч зөв болж 20 минутын дотор огцом хадыг дөнгөж дуусгаад том хавцалруу ороод байтал өтгөн цагаан үүл, чангаар нүргэлж дугарсан тэнгэр, энд тэндгүй цахилах цахилгаан, цасан шамрага орж биднийг хэсэг сандаргасан даа. 5 минутын дотор өвлийн улирал айлчилж бүх хаднууд нойтон болж, бид буусандаа баяртай байж цааш саадгүй явсаар үндсэн кэмпид ирэхэд багийн андууд маань сайхан хоолтой угтаж билээ. Цайлж дуусаад шууд хөдөлж Ренчинлхүмбэ сум хүрэлгүй хоноглоод, дараагийн өдөр сумаас цааш 10км зайтай клубын гишүүний таньдаг айлын ойролцоо буудаллав. Учир нь бидний араас гарсан клубын 4 гишүүн гүйцэж ирж бидэнтэй цааш Мөнх Сарьдагт авирах төлөвлөгөөтэй байсан ч тодорхой шалтгаануудын улмаас хамт явах боломжгүй болж бидэнд амжилт хүсээд үлдсэн дээ.
Ренчинлхүмбэ суманд ХАК -ын 20 гишүүн уулзалдав. \2018.07.08\
Ренчинлхүмбэ сумаас хөдөлсөн бид замаараа Монгол Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг ургадаг нууранд очиж зураг аваад цааш нутгийн хүмүүс жил бүр очиж эмчилгээ хийдэг бүх биеэнд сайн гэгддэг Уртрагийн рашааныг үзэж сонирхсоод Уртрагийн давааны айхтар замтай нүүр тулж эхэллээ. Манай багийн гишүүдийн хувьд 15 уулаа байснаас 12 нь эмэгтэй, машины хувьд стандарт тоногтой 2 пургонтой зориглон явсандаа. Давааруу өгсөж эхлэхэд зам гэж хэлэхэд боломжгүй хэсэг их байсанд дотороо имээж л явлаа гэхдээ 2 пургоноо зүтгүүлсээр бид араас нь алхсаар байв, бараг 20км газар машинаа дагаж алхсандаа. Бүгд машинаа түрж, гол гаталж цайлах завгүй явсаар нойтон гуталтай өдөржин болсон ч хэн ч гомдол гаргасангүй. Ашгүй нэг чулуутай хэсэг дууслаа даа гэтэл шавар намагтай хэсэг эхэлж дахин биднийг сорьсоор, бид зүтгэсээр даваанаас уруудаж байхад харанхуй болсон тул нойтон чийгтэй өндөр өвстэй, дороо чулуутай газарт майхануудаа зоож амарцгаав. Маргааш өглөө нь эртлэн босч хоол хийж идээд цааш хөдөлсөн ч шавар дуусах яагаачгүй байсанд жоохон бухимдсан ч шантралгүй өдөржин машинаа түрж, алхаж явсаар цагаан замд хүрч нэг баярлаж аваад Ханх сум орж Хилийн цэрэгт бүртгүүлээд Мөнх Сарьдагийн авиралтын кэмпээ байгуулахад оройны 9 цаг болсон байв.
Уртрагийн даваан дээр ийм хадтай замаар 20км орчим явдаг юм билээ.
Миний хувьд олон хоног нойр хоол муутай явсан багийн гишүүдээ бүгдийг Мөнх Сарьдагт гаргах хүсэлтэй байсан тул үүрээр авиралт хийх байсныг нэг өдөрөөр хойшлуулж амралтын нэг өдрийг хүчээр гаргасанд багийн гишүүд маань баяртай байж Ханх сумын наадам хүртэл үзэж амжицгаав. Амралт ч үр дүнгээ өгч Мөнх Сарьдагт ямар ч асуудалгүй авирч бүтэн багаараа оргилд хүрсэн билээ. Ойрын хэдэн жил байгаагүй их цастай байсан тул цасан нуранги болох вий гэсэн айдас байсан ч аюул осолгүй бууж ирсэнд сэтгэл амарсандаа.
Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт багаараа: \2018.07.12\
Гэвч санаа амрах болоогүй байлаа учир нь нуурын зүүн эргээр Хатгал орвол Хөвсгөл нуураа бүтэн тойрох, цааш Урандөш хайрханд авирах зорилгууд биднийг хүлээж байлаа. Үүнд манай багийхан олон хоног бэлтгэгдсэн тул хүндрэл гаралгүй үлдсэн 2 зорилгоо гүйцээж дуусгаад гэрийн зүг хөлгийн жолоо залж Улаанбаатарт ирснээр аялал маань өндөрлөж 3 жилийн мөрөөдөл, зорилго маань бүрэн биелсэн билээ.
2018 оны аялалын маршрут:

Урандөш Хайрханд багаараа: \2018.07.14\
Энэхүү авиралтын талаар багийн гишүүн C.Мөнхцэцэг нийтлэл бичсэнийг эндээс үзээрэй.
Дүгнэлт:
ХАК -ын хувьд Уртрагийн даваагаар давсан анхны уулчид, уулын клуб \Уртрагийн даваан дээр байх хилийн цэргийн шалганы хүмүүс тэгэж хэлсэн юм.\ болсноос гадна Хөвсгөл далайг нар зөв тойрохдоо Дэлгэрхаан, Мөнх Сарьдаг, Урандөш хайрхануудад авирсан мөн анхны уулчид болов. Уртрагийн давааруу энгийн тоногтой машин зүглэх хэрэггүй шүү гэж зөвлөмөөр байна. Хэрэв давааг давахаар явбал багийн гишүүдийн 50% -иас илүү хувийг эрэгтэй гишүүдээр бүрдүүлж явсан нь дээр гэж дахин нэг зөвлөгөө өгөе.
3 удаагийн аялал, авиралтаар бидний туулсан зам ийм болжээ:
Ингээд гурван авиралтад надад итгэж оролцсон багийн бүх гишүүддээ баярлалаа бүгдээрээ мундаг байж хүнд хэцүү, бартаа саадыг давж, авиралтад үргэлж бие биедээ тусалж нэг баг болж чадсан билээ. Та нар бүгд мундаг шүү. Гурван удаагийн авиралтаар дээрх 3 хайрханд тус бүр хоёр хоёр удаа авирчээ.
Оргилд хүрсэн гишүүдийн тоо:
Дэлгэрхаан \3090м\ 10 гишүүн оргилд хүрсэн.
Мөнх Сарьдаг \3491м\ 22 гишүүн оргилд хүрсэн.
Урандөш хайрханд \2784м\ 24 гишүүнд оргилд хүрсэн.
Гурван жил аялалд оролцсон нийт ХАК гишүүд 42 \давхардаагүй тоогоор\.
2016 оны аялал, авиралтын зурагуудыг эндээс үзээрэй.
2017 оны аялал, авиралтын зурагуудыг эндээс үзээрэй.
2018 оны аялал, авиралтын зурагуудыг эндээс үзээрэй.
Дэлгэрхаан, Мөнх Сарьдаг, Урандөш 3 хайрханд авирахдаа бид Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх, Улаан Уул, Ренчинлхүмбэ сумдын нутаг Хорьдол Сарьдагийн нуруу, Саяны нуруугаар хөндлөн гулд аялж алдарт Уртраг, Жиглэг, Сантын даваануудыг давж Хөвсгөл далайг нар зөв тойрч явахдаа хоймор нутгийн сайхныг бишрэн шүтэж явсан билээ.
(y)
ReplyDeleteАялагч бүхэн ингэж тэмдэглэл үйлдэж үлдээдэг бол сайхан шүү. Түүх үлдээнэ. Баримт үлдээнэ. Туршлага үлдээнэ. Дараа дараагийн аялагч нарт маш хэрэгтэй
ReplyDelete