Sunday, October 6, 2024

Өөрт тохиолдсон нэгэн явдал

Одоогоос 10 орчим жилийн өмнө надад нэг эмэгтэй хүнийг аврах завшаан тохиосон билээ. Тэр гэхдээ бас эрсдэлтэй алхам байсан ч байж мэднэ. 

Ямартай ч товчхон тайлбарлая.

Дээр хэлсэнчлэн 10 –аад жилийн өмнө ажлаа тараад ажлын газрын хүмүүстэйгээ оройн уулзалтанд орчихоод 23 цагийн үед тарсан ба гэр ойрхон байсан тул ганцаараа салж алхаад явж байлаа. Тухайн үед ид хүйтэн буюу өвөл 1 сар байв. Би байрнуудын дундуур алхаж байтал гудамжинд нэг эмэгтэй хэвтэж байв. Ойртоод очтол архи нилээд үнэртсэн амьсгаатай ба чичэрч даарсан байдалтай байсан тул шууд өргөөд ойр орчмыг харвал 100м орчмын зайд 10 жилийн сургууль хамгийн ойрхон харагдав. Ойртоод очтол хашаатай байж таарав, аргай гэж хашаа давуулж сургуульд оруултал ашгүй жижүүр ах байж байна. Жижүүр ахад болсон явдлыг хэлээд нэгэнт дулаан газар оруулсан тул 102, 103 дуудчихаад регистрийн дугаар, өөрийн нэрийг сургуулийн жижүүр ахад үлдээчихээд явсан.

Wednesday, October 30, 2019

Технологжсон хэрэглээ ба түүний аюулгүй байдал

Орчин үед хүмүүсийн хэрэглээг хөнгөвчлөхөөр технологийн хөгжил хурдацтай  явагдсаар л байна, цаашид зогсолтгүй хөгжих нь тодорхой. Харин манай орны хувьд өөрсдөө өндөр технологи хөгжүүлээд байдаггүй, хөгжингүй орнуудад бүтээсэн бэлэн технологийг шууд худалдан авч ашигладаг нь нэг бодлийн харамсалтай. Өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг өдөр тутамдаа ашигладаг манай орны иргэд тухайн тоног төхөөрөмжийг хэрхэн аюулгүй хэрэглэх тал дээр ойлголт багатай байдаг нь санаа зовоосон асуудал гэж харагддаг. Манай орны хувьд хэрэглэгчдийн аюулгүй байдалд зориулсан анхааруулга, зөвлөмжүүд өгөөд байдаггүй тул эрсдэлүүд гарч иргэд цаг зав, эд хөрөнгөө алдах тохиолдол гарсаар байна. Иймд олон зуун өндөр технологийн тоног төхөөрөмжүүдээс хэрэглээ нь улам бүр өсч буй дараах хэдэн технологид аюулгүй байдлын ямар эрсдэлүүд гарч болох, хэрхэн аюулгүй хэрэглэх, хувийн мэдээллээ хэрхэн алдахгүй байх талаар товчхон мэдээлэл өгөхийг хүслээ.

Thursday, September 27, 2018

Монгол Улсад анхны дата дамжуулалтын туршилт хийсэн нь:

Та бидний өнөөдөр маш өргөн дэлгэр ашиглаж буй компьютер, таблет, гар утас зэрэг Дижитал технологиор дата дамжуулах үйл хэргийн анхдагч нь Статистикийн Төв Газар буюу Монгол Улсад 1980 оны 09 сарын 26-ны өдөр анхны дата дамжуулалтын туршилт болж байсныг мэдэх үү?
Монгол Улсад “Оч” нэртэй анхны микрокомпьютер угсарсан, хуучнаар Статистикийн төв газрын тооцоолон бодох төвд Монгол Улсын анхны компьютер “Минск-32”-ийн оператороор ажиллаж байсан Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Г.Оюунбаяр гуайн дурсамжийг хүргэе:
 

Tuesday, August 7, 2018

Авиралтын шинэ замууд

Хайрхан аялагч клубтэйгээ энэ жил хэд хэдэн шинэ зам гаргах оролдлого хийж тухай бүр нь амжилттай болж байсан тул Уулчдын өдрийг тохиолдуулан эдгээр замуудын талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. Ер нь Монголын уулууд тэдгээрт авирах замын зураглалуудын талаар нэгдсэн датабазтай болох цаг хэдийн болсон доо. Ууланд авиралтын замуудын талаар олон улсын хэдэн хэдэн ангилал байдгаас бидэнд хамгийн ойр нь Оросуудын хэрэглэдэг A, B, C, D, E, F ангиллууд билээ. 
Доорх замуудын хувьд явсан км, өндөр авалт, налуу гэх мэт ангилал хийхэд шаардлагатай мэдээллүүд дурьдагдаагүй болно.

Хөвсгөл аймаг, Урандөш хайрхан \2784м\

Уулын клубуудээс өмнө нь уг хайрханд авиралт хийж байсан талаар мэдээ, мэдээлэл ер байгаагүй тул зурагт үзүүлсэн 2 хамрыг дагаж авиралт хийсэн билээ. Сүүлийн огцом өгсүүр 200м орчим ба эхний хэсэгтээ сул нуранга чулуулгаас тогтдог тул болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь тэр чулуунууд байнга нурж байдгийг илтгэх жим үүсгэсэн байсан. Нэг л өдөр томоохон хэмжээний чулуун нуранга үүсэхээр харагдаж байсан. Огцом өгсүүр хүртэл ямар нэг саад багатай энгийн алхалт хийгээд очих боломжтой.

Tuesday, July 31, 2018

Хөвсгөлийн уулсад 3 жил дарааллан авирсан нь:

Сайн байцгаана уу?
Ууланд авиралтын талаарх 2 дахь нийтлэлээ та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү авиралтын түүх маань өмнөх нийтлэлд дурьдагдсан Их богд хайрханд 3 жил дарааллан авирсантай яг ижил 3 жил үргэлжилсны эцэст биелсэн юм.
Миний хувьд анх 2016 оны 3 сард сүүлийн хэдэн жил дарааллан зохиогдож байгаа Хөвсгөл далайн мөсний баярыг давхцуулан Хайрхан Аялагч Клубын \цаашид ХАК\ 4 гишүүнтэй багийг бүрдүүлж Ханх суманд сүндэрлэх Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3490м\ өвлийн авиралт хийсэн билээ. Өвөл Ханх сум хүртэл зөвхөн Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явах шаардлагатай болдог. Бидний хувьд нутгийн жолоочоос зам сайн асуусны хүчинд Ханх сум хүртэл саад багатай ч ихээхэн айдастай бүтэн өдрийг зарцуулсаныг нуух юун. Хөвсгөл далайн мөсөн дээгүүр явж байхад далайн баруун эргийн өндөр уулс үзэсгэлэнтэй харагдаад болдоггүй. Тэр сайхан хайрханууд дунд баруун эргийн гол хавьцаа онцгой содон хэлбэртэй тэгш оройтой Урандөш хайрхан сэтгэлд хоногшон үлдсэн тул аль хэдийн дахин ирж тус хайрханд авиралт хийе гэсэн бодол тээсээр авиралтаа дуусгаж гэрийн зүг хөдөлсөн юм.

Урандөш хайрхан \2016.03.02\
Авиралтаас ирээд хотод байхад дахин нэг бодол төрсөн нь зун цагт Хөвсгөл далайг нар зөв бүтэн тойрохдоо Хорьдол Сарьдагийн нурууны үзэсгэлэнт Дэлгэрхаан \3090м\, Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт \3491м\ нэг аялалаар авирч үзье гэсэн бодол байлаа. Одоог хүртэл нэг удаагийн аялалаар энэхүү 2 хайрханд авиралт хийсэн тохиолдол байхгүй хэвээр. Ийнхүү дээрх зорилгуудын хүрээнд эхний авиралтаа 2016 онд эхлүүлж амжилт багатай байсан тул 2017 онд дахин оролдлого хийж зам судалж, 2018 онд сүүлчийн оролдлогоор зорилгоо биелүүлж билээ. Ингээд та бүхэндээ зориулж 3 жил дарааллан авирсан талаарх товч тэмдэглэлийг жил тус бүрийн тайлбарын хамт сийрүүлэн бичих гэж  хичээлээ.

Monday, July 2, 2018

Хакеруудын түүх 2

Хамгийн шилдэг хакер Айсманы түүх

1997 оны эхээр Санфранциско хотын компьютер тоглоом үйлдвэрлэгч нэгэн компанид 25 настай Макс Батлер хэмээх залуу зөвлөх програмистаар ажиллаж байв. Тэрээр ямар ч хүчтэй хамгаалагдсан системд нэвтэрч чадна гэдэгтээ бүрэн итгэх нэгэн бөгөөд хакерын авьяасын хувьд суутанд тооцоход буруудахгүй. Макс довтлоход хэцүү гэгдсэн системийн тухай мэдээлэл гарах бүрт тэр дор нь нэвтэрч чаддаг байв. Нэгэн өдөр түүнтэй уулзахаар хар шил, костюм, зангиа зүүсэн биерхүү хоёр залуу ирсэн нь Эф Би Айг-гийн мөрдөгчид байв. Тэдний зорилго хууль бусаар сүлжээнд нэвтэрч байсан Максийг шүүх бус хамтран ажиллах санал тавих явдал байжээ.



Friday, May 4, 2018

Хакеруудын түүх 1

Хүчирхэг хакер Geohot -ын түүх

2007 оны зун Apple фирм iPhone гар утсыг зөвхөн A.T.&T сүлжээнд хэрэглэх гэрээтэй анх удаа худалдаанд гаргав. New Jersey, Glen Rock-д амьдардаг арван долоон настай George Hotz тэгэхэд T-Mobile сүлжээний хэрэглэгч байжээ. Тэр iPhone утас авахыг хүсэвч, өөрийнхөө хэрэглэж байгаа сүлжээгээ ашиглаж утасдахыг бас хүснэ. Ингээд тэрээр уг утсыг хакердахаар шийдэв.

Хакердах үйлдэл бүр нэг ижил сорилттой тулгардаг: яаж ямар нэгэн юмыг түүний зориулалтын үйлдлээс нь гажуудуулж өөр үйлдэл хийлгэх вэ? Өөр нэг өнцөгөөс харж хэлэх юм бол, хакердах үйлдэл нь гипноздохтой ижил. Hotz-ын хэлж байгаагаар бол, уг төхөөрөмжтэй хэрхэн ярьж болохыг мэдэж аваад дараа нь өөрийнхөө хүслийг биелүүлэхээр ятгахад нууц нь оршдог байна. Хэдэн долоо хоногийн турш бусад хакеруудтай нийлж судалсаны дараа Hotz нэг зүйлийг ухаарав. Хэрэв энэ утсан дотор байгаа чипнүүд(chip) өөрсдийнх нь мэдээллийг арилгачихсан гэж бодогдуулж чадах юм бол энэ нь бараг "жаахан хүүхэдтэй ярьж байгаа юм шиг болох бөгөөд жаахан хүүхдийг ятгах үнэхээр амархан".



Monday, April 16, 2018

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага

Саяхан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох сургалт явуулдаг System Center сургалтын төвд Certified Ethical Hacker сертификат ба түүний давуу талын талаар багахан хэмжээний ярилцлага өгсөн тул энд орууллаа.


Wednesday, March 14, 2018

Их Богд \3957м\ хайрханы хойд талаас 3 жил дарааллан авирсан нь:

Сайн байцгаана уу?
Энэхүү блогийн маань үндсэн сэдэв кибер аюулгүй байдал боловч цаашид өндөр ууланд авиралтын талаар хэд хэдэн нийтлэл бичихээр шийдэв. Яагаад өндөр ууланд авиралтын талаар нийтлэл бичихээр болсон бэ гэвэл энэ 2018.3 сард Их Богд \цаашид Хайрхан\ хайрханы хойд талаас шинэ замаар оргилд хүрэх гэсэн оролдлого 3 жил үргэлжилсний дараа амжилттай болсон тул энэхүү замыг сонгож авиралт хийх хүмүүс гарвал хэрэгтэй гэж үзээд тухайн зам болон авиралтын талаар товчхон мэдээлэл өгөхийг хүссэн нь энэ билээ.
Миний хувьд анх 2014 оны 2 сард Хайрханы урд талаас Арцтын амаар \үндсэн замаар\ авирч оргилд хүрч байсан юм. Тухайн үед машин эвдэрч бид их дороос алхалтаа эхлүүлж 25 цагийг зарцуулан байж оргилд хүрсэн тул ихээхэн хүнд санагдаж билээ. Түүнээс хойш сонсоод байхад Хайрханы авиралт ер нь 20 цагаас буухгуй байгааг, зөвхөн урд талаас нь авирч байгааг ажиглаад илүү хялбар замаар оргилд хүрэх боломж байгаа эсэхийг хайхаар Google Earth -тэй хэд хоног найзалж Хайрханы хойд талаас хүн гарч байгаагүй Улайтайн амаар өгсөж оргилд хүрэх оролдлого хийж үзэе гэж шийдсэн нь ингэж 3 жил үргэлжлэх юм гэж хэн санах билээ дээ.

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт байх Их Богд хайрхан \3957м\, Улаанбаатар хотоос 750км орчим зайтай.

Thursday, November 16, 2017

Нийгмийн инженерчлэл \Social engineering\ ямар аюул дагуулдаг вэ?

Сүүлийн үед улс оронд маань янз бүрийн л юм сонсогдох болж, тэр олон асуудалууд дотороос бага зэрэг гадарладаг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн сэдэв сонирхол татав. Яг юу сонирхол татсан ба гэвэл интернетийн орчинд хүнд хууртагдаж мөнгө, эд зүйлсээ алдах тохиолдол ихээр нэмэгдэх хандлагатай байгаа юм байх. Энэ талаар дэлгэрүүлээд судлаад үзэхэд ерөнхийдөө хүнд итгэсэн, анзааргагүй гэнэн байдлаасаа болж халдлагад өртөж мөнгө, эд зүйлээ алдсан тохиолдолдууд гарчээ. Халдлага хийж буй арга техникийн хувьд Social engineer болох нь тодорхой харагдсан тул энэхүү халдлагийн талаар болон үүнээс хэрхэн хамгаалах талаар багахан хэмжээний мэдээлэл хүргэж  байна.
Social engineering нь нийгмийн инженерчлэл гэж орчуулагдах ба халдлага үйлдэгчийг хувь хүний нууц, байгууллага болон бусад нууц мэдээллүүдэд хандах боломжийг олгодог арга техник юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал өөрийн тань нууц мэдээ, мэдээллийг ямар нэгэн аргаар өөрөөр тань хэлүүлэх, хийлгэхийг л хэлдэг. Халдлагийг амжилттай болгохын тулд техник болон програм хангамжийг хавсран ашигладаг боловч илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс нэмэлт тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй халдлагын төрлүүдээр жишээ авч тайлбарлалаа.