Thursday, November 16, 2017

Нийгмийн инженерчлэл \Social engineering\ ямар аюул дагуулдаг вэ?

Сүүлийн үед улс оронд маань янз бүрийн л юм сонсогдох болж, тэр олон асуудалууд дотороос бага зэрэг гадарладаг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн сэдэв сонирхол татав. Яг юу сонирхол татсан ба гэвэл интернетийн орчинд хүнд хууртагдаж мөнгө, эд зүйлсээ алдах тохиолдол ихээр нэмэгдэх хандлагатай байгаа юм байх. Энэ талаар дэлгэрүүлээд судлаад үзэхэд ерөнхийдөө хүнд итгэсэн, анзааргагүй гэнэн байдлаасаа болж халдлагад өртөж мөнгө, эд зүйлээ алдсан тохиолдолдууд гарчээ. Халдлага хийж буй арга техникийн хувьд Social engineer болох нь тодорхой харагдсан тул энэхүү халдлагийн талаар болон үүнээс хэрхэн хамгаалах талаар багахан хэмжээний мэдээлэл хүргэж  байна.
Social engineering нь нийгмийн инженерчлэл гэж орчуулагдах ба халдлага үйлдэгчийг хувь хүний нууц, байгууллага болон бусад нууц мэдээллүүдэд хандах боломжийг олгодог арга техник юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал өөрийн тань нууц мэдээ, мэдээллийг ямар нэгэн аргаар өөрөөр тань хэлүүлэх, хийлгэхийг л хэлдэг. Халдлагийг амжилттай болгохын тулд техник болон програм хангамжийг хавсран ашигладаг боловч илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс нэмэлт тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй халдлагын төрлүүдээр жишээ авч тайлбарлалаа.

Monday, September 11, 2017

Кибер аюулгүй байдал ба эргэцүүлэл

Өнгөрсөн 7 сард идэвхжиж дэлхий даяар олон мянган долларын хохирол учруулсан ransomware төрлийн WannyCry вирусын тархалтаар манай орны кибер аюулгүй байдлын нөхцөл байдал болоод кибер халдлагад хариу арга хэмжээ авч байгаа байдал тодхон харагдсан билээ. Юу харагдсан бэ гэвэл халдлага илэрсэнээс хойш 2 өдөрийн дараанаас зарим зөвлөмжүүд гарч эхэлсэн байдаг. Ер нь иймэрхүү олныг хамарсан кибер халдлага, дайралтуудын талаар CERT \computer emergency response team\ төвүүд нь бусад байгууллагуудаа нарийвчилсан мэдээллээр хангах, халдлагын эсрэг хариу арга хэмжээ авснаар болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах боломжийг бий болгох үүрэгтэй гэж ойлгодог. Гэвч манай орны хувьд энэхүү тогтолцоо тогтворжиж өгөхгүй өдий хүрлээ.
Олон улсын CERT төвүүдтэй хамтран ажилладаг монгол дахь дараах 2 байгууллага байдаг нь MonCIRT, MnCERT билээ. Гэвч олон жилийн үйл ажиллагааг нь ажиглаад дараах бодолууд төрсөн юм.
1. Тухайн байгууллагуудыг төрөөс санхүүгээр, бодлогоор дэмжихгүй байсаар л байна. \Манай төр чинь иргэдээ тагнаж чагнах зорилгоор ганцхан Finfisher програмийн худалдан авалтад 1 сая орчим доллар зарцуулдаг юм чинь иргэддээ кибер орчны туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангахад тодорхой санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсондоо уг нь.\
2. Тухайн байгууллагуудад байнгын ажлын байр, орон тоо байхгүй. MonCIRT, MnCERT төвүүдийн ажлыг ажлын завсар зайгаар хамт хийж буй хэсэг нөхөд байгааг байнгын ажлын байртай байгууллага болгох нь илүү үр дүнтэй гэж бодогдож байна.

Saturday, July 1, 2017

Суперкомпьютерийн хөгжил ба технологи хэрэглэгч улс минь

Жилд 2 удаа шинэчлэлт хийдэг Top 500 суперкомпьютерийн энэ оны 6 сарын жагсаалт шинэчлэгджээ. Хэдхэн жилийн өмнө Top 10 суперкомпьютерын 7 нь Америкаас шалгардаг байв. Гэтэл одоо байдал өөрчлөгдөж жагсаалтын эхний хоёр байранд Хятадын суперкомпьютерууд хол тасархай үзүүлэлтээр тэргүүлсэн байх юм. Хятадын сүүлийн 20 жилийн хурдацтай хөгжилд суперкомпьютерийн нөлөө асар их байсан нь дамжиггүй. Тэд эдийн засгийн хөгжлийн загварууд, технологийн туршилтуудыг өндөр хүчин чадал бүхий суперкомпьютеруудад урьдчилан тооцоолол хийж түүндээ тулгуурлан оновчтой шийдэл, шийдвэрүүд гаргаснаар хөгжилөө хурдасгаж чадсан нь маргаангүй.
Манай орны хувьд суперкомпьютерийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийхгүй бэлэн технологи худалдан авч ашигласаар өдий хүрлээ. Ядаж л Ази тив дэх суперкомпьютерийн өрсөлдөөнд яагаад орж болдоггүй вэ?
Манай оронд яагаад нэг ч болтугай технологи судалгааны төв байдаггүй вэ? гэх мэт асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.

Дэлхийд тэргүүлж байгаа Top 10 суперкомпьютерийн жагсаалт:

Thursday, June 15, 2017

Зомби компьютерууд ба Зомби


Интернет үүсч хөгжсөнөөс хойш сүлжээнд холбогдсон компьютеруудад алсаас нэвтрэх, зөвшөөрөлгүй удирдах, нууц мэдээллийг ил болгох гэх мэт халдлага, оролдлогууд улам нарийссаар өдий хүрсэн ба дагаад хамгаалалтын арга техник хөгжсөөр л байна. Ёстой л нөгөө муур хулгана болж хөөцөлдсөөр буюу нэг нэсэг нь хамгаалах гэж оролдсоор нөгөө хэсэг нь хамгаалалтыг давах гэж зүтгэсээр. Энэ процесс тасралтгүй үргэлжлэх нь тодорхой. Хамгаалалтыг давахын тулд хакерууд Virus, Botnet, Spyware, Trojan гэх мэт маш олон төрлийн арга хэрэглэдэг. Эдгээрээс интернетийн орчинд хамгийн их тархсан, интернет урсгалын ихэнх хувийг эзэлдэг Botnet -ийн халдлагад өртсөн Зомби компьютерууд нь өнөөгийн сошиал сүлжээний Зомби гэж хэлж болохоор хэрэглэгчид хоорондоо ямар ялгаатай вэ гэсэн асуултад хариулт хайхыг хүссэн билээ.


Sunday, August 21, 2016

Мэдээллийн аюулгүй байдал ба хүний нөөцийн дутагдал

2010 оноос хойш Мэдээллийн аюулгүй байдал \МАБ\ гэж нэг чухал салбар байдгийг янз бүрийн аргаар сануулах гэж оролдсоор өдийг хүрчээ. Гэвч энэ салбарын хөгжил хурдтай явагдах шинж ажиглагдахгүй л байна. Ёстой л нөгөө урсгалаараа гэдэг шиг зарим том компаниуд болон банкууд хөрөнгө мөнгө гаргаж хамгаалалтын IPS \Intrusion Prevention System\ төхөөрөмжүүд суурилуулж түүн дээр ажиллах хэдэн инженерүүдээ сургалтанд суулгана, олон улсын ISO 27001 \Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо\ стандартыг нэвтрүүлэх гэж оролдох боловч баталгаажсан нь цөөхөн. Гэтэл хамгаалалтын тоног төхөөрөмж авч чадахгүй бусад албан байгууллагуудын мэдээлэл яах болж байна вэ? Улсын хэмжээнд үүн дээр ямар бодлого барих уу? Тэд ч гэсэн интернет ашигладаг, мэдээлэлтэй ажилладаг, гар утасаар ярьдаг шүү дээ. Тэр компаниудын дотор мэдээллийн аюулгүй байдлын талаар анхан шатны ойлголтгүй хэсэг нь ихэнх хувийг эзлэнэ. Үүнээсээ болж халдлагад өртөж хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдаж хохирол амссаар л байна. Зарим халдлагад өртсөн компаниуд хохиролоо нөхөхөөр банкнаас зээл авахдаа халдлагад өртсөн гэдэгээ нуух жишээтэй. Яагаад гэвэл үнэнээ хэлбэл банк зээл өгөхгүй.


Wednesday, January 21, 2015

Мэдээллийн технологи хөдөө орон нутагт

Одоогоор Монгол улсын бүх аймгийн төв, 310 орчим сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон боловч түүгээр дамжин өнгөрч буй мэдээлэл өчүүхэн байх юм. Аймаг, сумууд өндөр хурдны интернет байхгүй, хоорондын холболт бүр ч байхгүй байгааг судалж үзэхээр шийдэв. Гэтэл дамжуулахын тариф гэх өндөр төлбөрөөс болоод хөдөө орон нутаг дахь мэдээлэл дамжуулалт бага хэмжээтэй байгаа юм байна.

Sunday, October 5, 2014

Суперкомпьютер ба түүний хэрэглээ

Өнгөрсөн 6 \june\ сард www.top500.org дээрх лист шинэчлэгджээ. Хятадууд сүүлийн хэдэн жилд суперкомпьютерийн өрсөлдөөнд эрчимтэй орсон ба одоо бүр дэлхийд тэргүүлэх хүчин чадал бүхий суперкомпьютерийг бүтээн түүнийгээ ашиглаж байна.
Ийм хүчин чадалтай суперкомпьютерийг бизнес интеллиженс буюу шинжилгээ, прогноз хийх, мэдээлэл боловсруулах, боловсруулсан мэдээлэлд визуализаци хийх зэрэгт ашиглавал хичнээн олон оновчтой шийдвэрүүд гаргах болоо. Өндөр хөгжилтэй орнууд суперкомпьютерийг зөвхөн шинжлэх ухаанд ашиглахаас гадна төр засгийн оновчтой шийдвэр гаргахад түлхүү ашиглаж байна. Аливаа шийдвэр гаргахаас өмнө түүний үр нөлөө, зөв, бурууг урьдчилан тооцоолохыг хичээдэг болжээ. Ийм шалгуураар гарсан аливаа шийдвэрүүд тухайн орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.

  China: Tianhe-2 \одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчтэй компьютер\


Tuesday, June 10, 2014

Мэдээллээ алдах амархан шүү

Сэрэмжлүүлэх үүднээс нэг туршилт хийснээ хуваалцахаар шийдлээ. \дэлгэрэнгүй биш\
Манайхан үнэгүй юманд нугасгүй гэдэг шүү дээ. Гэхдээ үнэгүй юм болгон байгаа шигээ биш гэдэг нь тодорхой. Энэхүү туршилтаар өөрийн компьютерийг пассвортгүй Wifi \hotspot\ цацагч болгосон ба холбогдсон хэрэглэгчдийн Yahoo, Facebook, Gmail, Twitter -ийн зөвхөн вэб хандалтын пассвортуудыг цуглуулах зорилготой байв. Үүнд олон янзын арга байж болох боловч жишээ болгож доорх энгийн аргыг зөвхөн Yahoo вэбд хэрэглэв.
Дараах зүйлсийг бэлтгэв.

Интернет, dbi өндөртэй Wifi Antenna\доорх антенна ашиглав\, \Wifi SSID - Office\
1 pc  + 1 virtual сервер гэх мэт.
1pc ip address - 10.10.10.1
1 virtual server ip address - 10.10.10.2


Wednesday, March 5, 2014

Кибер гэмт хэрэг

Би өмнөх "Сүлжээний халдлага" постод амласан зүйлээ яагаад хэрэгжүүлэхгүй байгааг тайлбарлахаар шийдэв. Ойрын үед янз бүрийн blog дээр аль нэг компанийн сул талыг олсоноо бичсэн тохиолдол хэд хэд гарав. Жишээ нь: http://bilguunbicktivism.blogspot.com/.

Ийм тохиолдолд монголд ямар хууль тогтоомж барьж тухайн блог хөтлөгчтэй ойлголцдогийг судлаад үзэв. Гэтэл монголд мэдээлллийн аюулгүй байдлын багц хууль байхгүй боловч эрүүгийн хуульд хэд хэдэн заалтууд орсон байгааг хуваалцахаар шийдэв.


Google Cache серверүүдийг хардах уу? эсвэл итгэх үү?

Бид нэг үеээ бодвол Google -ийн youtube үйлчилгээг ашиглан кино, клип гэх мэт өөрийн дуртай бичлэгээ үзэх бусдад үзүүлэхэд удаан хүлэхээргүй болжээ. Үүнд мэдээж монголын интернет урсгал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа ч Google -ийн Google Cache серверүүд суурилуулагдсан нь давуу талыг бий болгож байна. 

Одоогоор Univision, Skymedia, Gemnet, Citinet, Mobinet гэсэн монголын ISP компаниудад тус бүр \хамгийн багадаа\ 4 ширхэг сервер байршуулан бидний өдөр тутам хэрэглэдэг youtube үйлчилгээний тодорхой хувийг эдгээр серверүүдээс шууд үзэж байгаа нь монголоос гадагшаа гарч буй интернет урсгал хэмнэгдэж бид өөр зүйлд зарцуулах интернет урсгалтай болж байгаа нь тодорхой. Хэмнэлт их байх тусам интернетийн хурд сайн байна гэдэг нь бидэнд хэрэгтэй үйлчилгээ гэдгийг харуулна, нэг талаар.